Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзав


Densmaa 2021-03-18 01:03

Аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчны мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, байгаль орчинд ээлтэйгээр нийгэм, эдийн засгаа сэргээхэд чиглэсэн ажлыг хамран хэрэгжүүлэх тухай ярилцлаа

    БОАЖ-ын сайд Н.Уртнасан Их Британи, Умард Ирландын Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзан, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлын талаар ярилцав. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдал тэр дундаа зэрлэг амьтдыг хамгаалахад чиглэсэн төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ түвшинд гарган хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр талууд илэрхийлжээ. Тодруулбал, аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчны мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, байгаль орчинд ээлтэйгээр нийгэм, эдийн засгаа сэргээхэд чиглэсэн ажлыг хамран хэрэгжүүлэх тухай ярилцлаа. Түүнчлэн 11 дүгээр сард Гласгов хотноо зохион байгуулах НҮБ-ын суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хуралд оролцох талаар санал солилцов. БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Талуудын 26 дугаар бага хуралд оролцох бэлтгэл хангаж байна. Энэ нь дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаа”-гаа онцолсон юм. Цаашид хоёр улс Монгол орны унаган байгаль, зэрлэг амьтан, биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэсэн үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ярилцлаа.

Үзсэн: 992

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна