Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

Алс хол нутгаас гангар хунгууд ирж буужээ


Densmaa 2021-03-16 12:03

Өнөөдрийн байдлаар Далангийн голын цөөрөмд 34 гангар хун, хондон ангир 14, бор нугас 3, цээжмэг гал сүүлт хэмээх шувуу нэг ирж буужээ

    Монгол оронд болсон хүчтэй салхи шуургийг сөрөн алс хол нутгаас гангар хунгууд  Өмнөговь аймгийн Далангийн голын цөөрөмд ирж буужээ. Тус цөөрөм нь Монгол орны нүүдлийн шувууд холын орноос төрсөн нутаг руугаа явахдаа дамжин өнгөрч амардаг гол цэгийн нэг. Нүүдлийн шувуудын хаврын нүүдэл ийнхүү Далангийн голд бууж амардаг. 2019 оны 3 дугаар сарын 8-нд, 2020 оны 3 дугаар сарын 6-нд, 2021 оны 3 дугаар сарын 5-нд Далангийн цөөрөмд зусдаг хондон ангирууд нүүдлийн шувуудыг түүчээлэн ирж байсан. Өнөөдрийн байдлаар  Далангийн голын цөөрөмд 34 гангар хун,  хондон ангир 14, бор нугас 3, цээжмэг гал сүүлт хэмээх шувуу нэг иржээ.  2021-2025 онд Далангийн цөөрмийг түшиглэн Даланзадгайн цэцэрлэгт хүрээлэн байгуулах томоохон төсөл энэ хавар эхлэх юм. Дашрамд дурьдахад монгол оронд болсон хүчтэй шороон шуурга 34-40 метр секунд хүртэлх хурдтай үргэлжилж, 1.6 сая мал салхинд уруудаж, 69 барилга, обьектын дээвэр хууларч, 92 гэр нурсан, малдаа явсан 9 хүний амь  эрсэджээ.

 

Үзсэн: 1173

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна