Унгар улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Обрушанскыг хүлээн авч санал солилцов
Унгар улсын орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын сайн туршлагыг судлан нэвтрүүлэх, хөрсөнд буулгах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцолжээ
Монгол Улс Унгар Улстай аялал жуулчлал, усны салбарт хамтран ажиллах талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан Унгар улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Обрушанскыг хүлээн авч уулзахдаа санал солилцлоо. Монгол, Унгар хоёр улс Байгаль орчны салбар тэр дундаа усны салбарын олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн. Уулзалтаар дээрх жишгийн дагуу “Хөх морь” төслийг хамтран хэрэгжүүлж усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэхэд гар нийлэн ажиллахаар санал нэгдэв. Мөн аялал жуулчлалын салбарт шинэ хуудас нээж хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ярилцлаа. Тэр дундаа Унгар улсын орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын сайн туршлагыг судлан нэвтрүүлэх, хөрсөнд буулгах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцолжээ. Түүнчлэн, аялал жуулчин салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр орны эрдэмтдийн хамтарсан “Хүннү-Аттила судлалын эрдэмтэн сан”-гийн “Гол мод II” соёл-археологийн төсөл хэрэгжүүлнэ. Ингэснээр Хүннү ба Аттила судлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалаар дамжуулан олон нийтэд сурталчлан таниулах боломж бүрдэх юм.
Үзсэн: 1005
Tweet