Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Вакцинжуулах үйл ажиллагаа үргэлжилж байна


Densmaa 2021-03-11 12:03

Иймээс гуравдугаар сарын 9-нээс дархлаажуулалтын цэг, хүний нөөцийн тоог хоёр дахин нэмж, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, зарим томоохон байгууллагад байнгын болон түр цэгийг нээв

    Нийслэлийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаа эхлээд 17 дахь хоногтоо үргэлжилж байна. Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, хариу арга хэмжээнд оролцдог онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явагдах шаардлагатай байгууллагын ажилчдыг түлхүү хамруулж байгаа юм. Эхний үед дархлаажуулалтын байнгын болон түр 22 цэгийг эрүүл мэндийн байгууллагыг түшиглэн байгуулж, өдөрт дунджаар 1200-3500 хүнийг дархлаажуулж, хариу урвал, хүндрэл хэр их байгааг 10 гаруй хоног тандаж  үзэхэд вакцин хийлгэсэн нийт хүний 40 орчим хувьд хөнгөн хэлбэрийн хариу урвал илэрч, ноцтой хүндрэл илрээгүй. Иймээс гуравдугаар сарын 9-нээс дархлаажуулалтын цэг, хүний нөөцийн тоог хоёр дахин нэмж, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, зарим томоохон байгууллагад байнгын болон түр цэгийг нээж, дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлсэн. Ингэснээр гуравдугаар сарын 9-нд 41 цэг ажиллаж 9470 хүнийг вакцинд хамруулж, дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 30 мянга гаруй хүнийг вакцинжуулаад байна.

Үзсэн: 927

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна