Япон улстай хамтран 1.3 сая хүнд шаардлагатай тун вакцин нийлүүлэх төсөл хэрэгжүүлнэ
Төслөөр цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно.
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын хүн амын 1.3 сая хүнд шаардлагатай тун вакцин нийлүүлэх хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлэхээр болов. Төслөөр, цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно. Ингэхдээ, хүн амын 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг нийлүүлэхээс гадна “хүйтэн хэлхээ”-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх юм. Энэ тухай ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, "Дэлхийн улс орнууд COVID-19 цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед манай Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгож байгаад талархал илэрхийлье гээд Япон Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд тусламжийн вакциныг аль болох хурдан Монгол Улсад оруулж ирж, хүн амыг дархлаажуулах чиглэлд онцгой анхаарч ажиллана" хэмээв. Мөн тэрээр энэхүү төслийн сацуу Япон Улсын Засгийн газар манай улсын хүн амын 20 хувийг вакцинжуулахад дэмжлэг олгож буй олон улсын COVAX хөтөлбөрийн хандивлагч гол улс орны нэг болохыг дурдаад, энэ утгаараа Япон Улсын Засгийн газар манай хүн амд COVID-19 цар тахлын вакциныг хүртээмжтэй нийлүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.
Монголын хүн амын 1.3 сая хүнд шаардлагатай тун вакцин нийлүүлэх хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлэхээр болов. Төслөөр, цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно. Ингэхдээ, хүн амын 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг нийлүүлэхээс гадна “хүйтэн хэлхээ”-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх юм. Энэ тухай ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, "Дэлхийн улс орнууд COVID-19 цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед манай Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгож байгаад талархал илэрхийлье гээд Япон Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд тусламжийн вакциныг аль болох хурдан Монгол Улсад оруулж ирж, хүн амыг дархлаажуулах чиглэлд онцгой анхаарч ажиллана" хэмээв. Мөн тэрээр энэхүү төслийн сацуу Япон Улсын Засгийн газар манай улсын хүн амын 20 хувийг вакцинжуулахад дэмжлэг олгож буй олон улсын COVAX хөтөлбөрийн хандивлагч гол улс орны нэг болохыг дурдаад, энэ утгаараа Япон Улсын Засгийн газар манай хүн амд COVID-19 цар тахлын вакциныг хүртээмжтэй нийлүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.
Үзсэн: 839
Tweet