Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх Ховд аймагт ажлын айлчлал хийлээ
Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр оюутан сургах боломж бүрдүүлэх, эмч эмнэлгийн ажилтныг мэргэшүүлэх сургалтад хамруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх энэ сарын 27-ны өдөр Ховд аймагт ажлын айлчлал хийлээ. Түүнийг Ховд аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан хамтын ажиллагааны цар хүрээ, цаашдын зорилт, шинэ боломжуудын талаар санал солилцов. Энэ үеэр боловсрол, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулах чиглэлд хамтарч ажиллахаар боллоо. Тодруулбал, Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр оюутан сургах боломж бүрдүүлэх, эмч эмнэлгийн ажилтныг мэргэшүүлэх сургалтад хамруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх аж.
Үзсэн: 2151
Tweet