Олон Улсын математикийн 61 дэх удаагийн олимпиадаас Монгол улсын баг алтан медаль хүртжээ
“Шинэ Монгол” сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч О.Мишээл хүү эх орондоо дөрөв дэх алтан медалийг авч иржээ
Олон Улсын математикийн 61 дэх удаагийн олимпиадаас Монгол улсын баг алтан медаль хүртжээ. Тус олимпиадыг есдүгээр сарын 21-нээс 22-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулсан байна. “Шинэ Монгол” сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч О.Мишээл хүү эх орондоо дөрөв дэх алтан медалийг авч иржээ. Тэрбээр нийт 616 оролцогчоос 99.51 хувь гүйцэтгэлээр дөрөвдүгээрт жагссан байна. О.Мишээл өмнө нь Дэлхийн тоочдын олимпоос Хошой хүрэл медаль хүртэж байв.
Үзсэн: 2149
Tweet