Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд цахимаар оролцов


Densmaa 2020-09-24 04:09

Ковид-19-ийн эсрэг баталгаатай вакцин гарах үед хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад тэгш, хүртээмжтэй түгээхэд НҮБ асар их үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй

     АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 22-29-нд болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цахимаар оролцож, үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Бүх зүйл харилцан хамааралтай болсон өнөөгийн ертөнцөд халдварт өвчин хүртэл асар хурдтайгаар тархаж, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг, аюулгүй байдал, хүний эрх зэрэг олон талбарт сөргөөр нөлөөлж байгааг онцлоод Ковид-19-ийн эсрэг баталгаатай вакцин гарах үед хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнууд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд, уугуул иргэд зэрэг нийгмийн эмзэг бүлгүүдэд тэгш, хүртээмжтэй түгээхэд НҮБ, түүний системийн байгууллагууд асар их үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй гэлээ. Мөн төр, засгийн газрууд цар тахлын аюулыг гэтлэх тухайд зоримог алхам хийж, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн зорилтуудад хүрэхийн төлөөх хүчин чармайлтаа нэмэгдүүлэх, үүрэг, үйл ажиллагаагаа шинэлэг, уян хатан байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай байна гээд Монгол Улс цар тахлын аюул, хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд өөрийн хүчин чадал, нөөц бололцоог дайчилж, бусад улсын туршлага, сургамжийг анхаарч ажилласны дүнд Ковид-19-ийн халдварыг дотооддоо алдалгүй барьж байгаа дэлхийн цөөн улсын нэг” гэсэн юм.

Үзсэн: 2030

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна