Монгол Улсын Гадаад харилцааны сайд ОХУ-д айлчилж байна
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзана
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад энэ сарын 20-ны өдрөөс албан ёсоор айлчилж байна. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тэргүүтэй төлөөлөгчид Москва хотын “Домодедово” нисэх буудалд газардсан бөгөөд түүнийг ОХУ-ын ГХЯ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид угтсан байна. Энэ сарын 22-ныг дуустал үргэлжлэх уг айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзана.
Үзсэн: 1553
Tweet