""Mars V" төслийн багийг дэмжин хамтран ажиллахаар болов
Манай дэлхий дээр байгаа 24 цөлөөс Ангараг гарагтай хамгийн төсөөтэй нь Монголын говь гэж үзэж байна
Нийслэлийн шинжлэх ухаан үйлдвэрлэл инновацын газар "Mars V" төслийн багийг дэмжин хамтран ажиллахаар болов. "Mars V" төсөл нь олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг Монголын говьд байгуулах зорилготой юм. Манай дэлхий дээр байгаа 24 цөлөөс Ангараг гарагтай хамгийн төсөөтэй нь Монголын говь гэж үзэж байна. Төслийн хувьд одоогоор олон улсын байгууллагуудтай хамтран судалгаа хийж, гадаад харилцааг өргөжүүлж байгаа аж. Ангараг гарагийг судлах дэлхийн хамгийн том хоёр байгууллагад гишүүнээр элссэн "Mars V" төслийг дэлхийн томоохон удирдагчид болон сансар судлалын байгууллагуудад танилцуулаад байна.
Үзсэн: 1050
Tweet