Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Япон эмнэлэг


Densmaa 2020-09-08 12:09

Тус эмнэлэгт 500 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллан, профессор багш нар мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийтдээ 17 чиглэлээр үйлчилгээ үзүүлнэ

        Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн  Монгол-Япон эмнэлгийн зүрх судас, мэдрэл, эрчимт эмчилгээний тасаг ажиллаж эхэллээ. Үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байгаатай холбогдуулан Япон Улсын ЭСЯ-ны элчин зөвлөх Ш.Хаяаши, ЖАЙКА-гийн суурин төлөөлөгч Э.Тамура, АШУҮИС-ийн захирал доктор, профессор Н.Хүрэлбаатар нар тус эмнэлгийн удирдлагын баг, хамт олонтой уулзаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар Монгол Улсад  их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох, сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйг цогц байдлаар хөгжүүлэхэд хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэйг дурдаж, нийт эрдэмтэн профессор, багш, ажилтан албан хаагч нартаа хичээнгүйлэн ажиллахыг уриаллаа. Ташрамд дурдахад, Япон улсын буцалтгүй тусламжаар нийт 175 тэрбум төгрөгийн өртөг бүхий тус эмнэлгийг өнгөрсөн гуравдугаар сараас БСШУСЯ-ны харьяанд шилжүүлсэн.  Тус эмнэлэгт 500 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллан, профессор багш нар мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийтдээ 17 чиглэлээр 1042 нэр төрлийн эмнэлгийн тусламж  үйлчилгээг улсын нийт хүн амд үзүүлэх юм. 

Үзсэн: 1392

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна