Гэрээнд гарын үсэг зурлаа
Санхүүжилтийн 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг “Онцгой байдлын дэмжлэг болон Хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-д, нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулнаа
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар 21 сая ам.долларын Санхүүжилтийн хэлэлцээр болон Буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Нийт санхүүжилтийн 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг “Онцгой байдлын дэмжлэг болон Хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-д, нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар боллоо. “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах, бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээлд үйл ажиллагаа явуулах боломж олгох юм. Мөн коронавируст цар тахлын үед шаардлага хангасан хөдөлмөр эрхлэгчдийн санхүүгийн ачааллыг бууруулж нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх боломжийг бүрдүүлэх арга хэмжээг авч ажиллана.
Үзсэн: 1216
Tweet