Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Элчин сайд Филип Малонийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2020-09-07 12:09

Эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулгад нийцтэй байдаг усан болон усан цэнэгт станцыг барьж байгуулах чиглэлд Их Британи улстай хамтран ажиллах боломж нээлттэй" гэдгийг илэрхийлэв

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малонийг хүлээн авч уулзлаа. Эрчим хүчний  сайд Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр тусгасныг дуулгаад "Манай улс сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн бодлоготой болох шаардлагатай байгаа. Эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулгад нийцтэй байдаг усан болон усан цэнэгт станцыг барьж байгуулах чиглэлд Их Британи улстай хамтран ажиллах боломж нээлттэй" гэдгийг илэрхийлэв.  Их  Британи болон Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үйл ажиллагаа 2009 оноос эхлэлтэй. Дорноговь аймгийн нутагт 30 МВт-ын “Говь” нарны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж, энэ оны 6 дугаар сараас эхлэн эрчим хүчний нэгдсэн системд 1,214,640 кВт цахилгаан эрчим хүчийг нийлүүлээд байна. Мөн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт “Нааново” 14 МВт-ын хүчин чадалтай хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Үзсэн: 1056

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна