Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах нь”


Densmaa 2020-09-04 12:09

Гадаад бодлогод гарах аливаа алдаа завхрал нь дотоодод үүссэн асуудлаас илүү хор хохиролтой

      “Гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах нь” сэдэвт сургалт Гадаад харилцааны яаманд боллоо. Тус сургалтын үеэр нийт яам, агентлагт зориулсан гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангаж, “нэг цонх”-ны үйлчилгээг хэрэгжүүлэх, гадаад харилцаанд оролцогч байгууллага болон албан тушаалтны хоорондын холбоо харилцааг уялдуулан зохицуулах талаар хөндөж ярилцав. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал “Нэг цонх”-ны зарчим Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Төрийн хариуцлагатай алба хашиж буй албан тушаалтнууд хоорондоо мэдээлэл солилцох хэрэгтэйг” онцлов. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн “Гадаад бодлогод гарах аливаа алдаа завхрал нь дотоодод үүссэн асуудлаас илүү хор хохиролтой. Иймд төрийн албаны удирдах албан тушаалтнууд хариуцлагатай ажиллах”-ыг санууллаа.

Үзсэн: 1203

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна