Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын гүйцэтгэл


Densmaa 2020-09-04 12:09

Тус хотхон нь нийт 549 айлын орон сууц бүхий цогцолбор байгууламжаас бүрдэх юм

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарын хамт Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын гүйцэтгэл, түүний хүрээнд хийгдэж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилгын ажилтай танилцлаа. Ажилчдын орон сууцны хотхоны нэгдүгээр ээлжийн барилга 2021 оны зургаадугаар сард бүрэн дуусна. Хоёрдугаар ээлжийнх мөн оны есдүгээр сард дуусаж ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. Тус хотхон нь нийт 549 айлын орон сууц бүхий цогцолбор байгууламжаас бүрдэх юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн тус аймгийн төв Сайншанд сумаас Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт, Баруун урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт” чиглэлд баригдах зүүн төмөр замын төслүүдийн бэлтгэлийг газар дээр шалгав. Нийт 846 км, 1,1 тэрбум ам долларын төсөвт өртөгтэй ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам барих ажлын бэлтгэл төлөвлөлтийн дагуу хийгдэж байна. Уг төмөр зам баригдвал Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр, өгөөж өндөр байх болно гэдгийг онцолж байв.

Үзсэн: 1242

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна