Мягмар, 5-р сар 6, 2025 03:36:09
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 05-05-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Элчин сайд Багдад Амреевтэй Истанбул хотноо уулзлаа


Densmaa 2020-08-31 12:08

Тус Зөвлөлийн бүс нутагт гүйцэтгэж байгаа үүргийг өндрөөр үнэлэхийн сацуу Монгол Улс нь тус Зөвлөлийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байдгийг дурдав

    Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд Түрэг хэлтэй улсуудын хамтын ажиллагааны Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Элчин сайд Багдад Амреевтэй Истанбул хотноо уулзлаа. Элчин сайд тус Зөвлөлийн бүс нутагт гүйцэтгэж байгаа үүргийг өндрөөр үнэлэхийн сацуу Монгол Улс нь тус Зөвлөлийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байдгийг дурдав. Элчин сайд Амреев Түрэг Зөвлөлийн үйл ажиллагаанд анхаарал хандуулж байгаад талархан, тус Зөвлөл нь хөрш орнууд, тэдгээрийн дотор Монгол Улстай яриа хэлэлцээ явуулахад ямагт нээлттэй гэдгээ илэрхийлэв. Тэрбээр Зөвлөлийн зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулж, тус байгууллага нь худалдаа-эдийн засаг, тээвэр, боловсрол, спорт зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөн цар хүрээтэй хамтын ажиллагаа явуулах сонитрхолтой байдгаа илэрхийлэв.

Үзсэн: 1033

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: