Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”


Densmaa 2020-08-27 11:08

2016-2019 онд нийт 316 ажил төлөвлөж, 650 гаруй арга хэмжээг дотоод, гадаадад үр дүнтэй зохион байгуулсан. Өнгөрсөн жилүүдэд хөтөлбөр 90-ээс дээш хувиар хэрэгжиж ирсэн гэлээ

   Монгол Улсын гадаад сурталчилгааны үйл ажиллагааг нэгдмэл удирдлага, зохицуулалтаар хангах зорилго бүхий “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 2016-2019 оны хугацаанд нийт 316 ажил төлөвлөж, 650 гаруй арга хэмжээг дотоод, гадаадад үр дүнтэй зохион байгуулсан. Өнгөрсөн жилүүдэд хөтөлбөр 90-ээс дээш хувиар хэрэгжиж ирсэн гэлээ. “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг энэ онд хэрэгжүүлж дуусган, үр дүнг Засгийн газарт танилцуулах юм. Хурлаар  тус хөтөлбөрийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт, оны сүүлийн хагаст анхаарах асуудлуудыг хэлэлцэв.

Үзсэн: 833

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна