“Элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс засал”-аа амжилттай хийлээ
Монгол Улс элэг шилжүүлэн суулгах эмчилгээгээр дэлхийд эхний гуравт бичигдэж байгааг онцоллоо.
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн хамт олон “Элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс засал”-аа амжилттай хийж, элэг шилжүүлэн суулгах багийг хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах ёслол тус эмнэлэгт боллоо. Элэгний эмгэг эцсийн шатандаа орсон өвчтөний амь насыг аврах, бүрэн эрүүл болгох ганц арга нь элэг шилжүүлэн суулгах эмчилгээ бөгөөд Монголд гурав хоногоос гурван сарын настай нийт 98 хүнд 100 удаа элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийжээ. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын хийж эхэлснээс хойш хамгийн бяцхан эмчлүүлэгч нь ой найман сартай байсан бол ахимаг настан нь 62 настай эмчлүүлэгч байсан аж. УНТЭ-ийн Элэг шилжүлэн суулгах багийн ахлагч, Монгол Улсын хүний гавьяат эмч, АШУ-ны доктор профессор О.Сэргэлэн шинжлэх ухааны салбарт элэг шилжүүлэн суулгах эмчилгээний аргыг нэвтрүүлж, олон улсын жишигт нийцүүлэхийг зорьсон Монгол Улс өнөөдөр Элэг шилжүүлэн суулгах эмчилгээгээр дэлхийд эхний гуравт бичигдэж байгааг онцоллоо.
Үзсэн: 783
Tweet