Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа


Densmaa 2020-08-24 01:08

“Нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын төсөл”-ийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг хөндөв

    УУХҮ-ийн сайд Г.Ёндон Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Элчин сайд Х.Кобаяши “Нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын төсөл”-ийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг хөндөв.  Тодруулбал, дээрх төслийн санамж бичгийг 2017 онд Монгол Улсын Уул уурхайн яам, Японы НЕДО байгууллага хооронд байгуулжээ. Гэвч уг төслийг 2021 он болтол хойшлуулсан байна. Говийн аймгуудад нүүрс баяжуулах үйлдвэр барихад усны асуудал хүндрэлтэй байдаг учраас хуурай аргаар баяжуулах төслийг Монголын нутагт хэрэгжүүлэхэд зохимжтой, судлах шаардлагатай буйг тэрээр тодотгов. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Үзсэн: 916

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна