Ирэх онд тохиох Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болно
Цар тахлын улмаас түр зогсонги байдалд орсон ажлуудыг идэвхжүүлэх нь чухал байгааг мөн цохон тэмдэглэлээ
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Талууд Монгол, Оросын харилцааны зарим асуудлаар санал солилцож, энэ оны хоёрдугаар хагаст хамтран хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон ирэх онд тохиох Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг хэлэлцэв. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хүрээнд хоёр талын хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлээд цар тахлын улмаас түр зогсонги байдалд орсон ажлуудыг идэвхжүүлэх нь чухал байгааг мөн цохон тэмдэглэлээ.
Үзсэн: 841
Tweet