Хакухо М.Даваажаргал Япон улсын иргэн болж, паспортоо гардан авлаа
Хакухогийн иргэншлээ сольсон явдал нь сумогийн түүхэнд гурав дахь тохиолдол юм
Японы мэргэжлийн сумо бөхийн ёкозүна Хакухо М.Даваажаргал Япон улсын иргэн болж, паспортоо гардан авчээ. Тэрбээр Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрсөн оны зургадугаар сард гаргаж, Ерөнхийлөгч Х.Баттулга ёсоор болгосон байна. Ёкозуна цолтой АНУ-ын хоёр ч аварга болох Акебоно, Мусашимару нар иргэншлээс татгалзаж Япон улсын иргэн болж байсан түүхтэй. Хакухогийн иргэншлээ сольсон явдал нь сумогийн түүхэнд гурав дахь тохиолдол юм. Түүний хувьд 2007 оны тавдугаар сарын 30-нд 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болж байв.
Үзсэн: 1592
Tweet