Ээжүүдэд "Алдарт эх"-ийн одон гардууллаа
Энэ жил “Алдарт эх”-ийн одонг улсын хэмжээнд 10 мянга 677 ээжид хүртээх юм
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эхчүүдэд "Алдарт эх"-ийн одон гардууллаа. Алдарт эхийн I одонтой Б.Оюун, “Өнөөдөр улсынхаа төрийн тэргүүнээс энэхүү хүндтэй одонг авсанд маш их баяртай байна. 3 жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос алдарт эхийн II одонгоо авч байсан гэсэн бол ээжүүд дотор 33 настай эгч дүү гурван ихэр одонгоо зэрэг гардан авлаа. Манай улс “Алдарт эх”-ийн одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу 6 дугаар сарын 1-нд гардуулдаг уламжлалтай. Гэвч энэ жил дэлхий даяар тарсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан юм. Энэ жил “Алдарт эх”-ийн одонг улсын хэмжээнд 10 мянга 677 ээжид хүртээх юм.
Үзсэн: 861
Tweet