Дэлхийн цомын эзэд болов
Улмаар хасагдах шатанд их мастер Жан Ю, Жао Ханчинь тэргүүтэй БНХАУ-ын хүчтэй багийг хоёр тоглолт дараалан 6:2, 8:0-оор илүүрхэн хожив
Дэлхийн даамын холбооноос цахимаар зохиосон “Үндэстнүүдийн цом” тэмцээний эмэгтэйчүүдийн аварга багаар Монголын даамчин охид тодорлоо. Бүтэн хоёр сар үргэлжилсэн тус тэмцээний 11 орны бүсгүйчүүд тойргийн журмаар тоглоход манай улсын баг Голланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийн багийг хожин, Латви, Израил, БНХАУ-ын даамчидтай тэнцэн, ОХУ, Украинд дийлдэн хэсгээсээ дөрөвдүгээр байраар шалгарсан юм. Улмаар хасагдах шатанд их мастер Жан Ю, Жао Ханчинь тэргүүтэй БНХАУ-ын хүчтэй багийг хоёр тоглолт дараалан 6:2, 8:0-оор илүүрхэн хожив.
Үзсэн: 1139
Tweet