Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад халдвар хамгааллын хэрэгсэл хандивлав
"Хэдийгээр Япон улс цар тахалтай тэмцэж хүнд нөхцөлд байгаа боловч Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж байдагт талархаж байна” гэв.
Японы олон улсын хамтын ажиллагааны "Жайка" байгууллага Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран тохижилт үйлчилгээний компанийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, цар тахлаас хамгаалах, халдваргүйжүүлэх заавар зөвлөмжийг хүргэх зорилгоор сургалт зохион байгуулах саналтай байна. Энэ талаар тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөртэй уулзах үеэр дуулгав. "Жайка" байгууллага "COVID-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн тохижилт үйлчилгээний албан хаагчдад ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмж, ариутгагч бодис болон халдвар хамгааллын хэрэглэлийг гардуулан өгсөн юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад халдвар хамгааллын хэрэгсэл хандивлаж буйд талархал илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ, хэдийгээр Япон улс цар тахалтай тэмцэж хүнд нөхцөлд байгаа боловч Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж байдагт талархаж байна” гэв.
Үзсэн: 1018
Tweet