Тусгай нислэгийн үеэр онгоцонд ихэр охид мэндэлсэн
ээж, охидыг МИАТ компанийн төлөөлөл угтан авч, тус компанийн нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй зорчих эрхийн бичиг гардууллаа
Өнгөрсөн сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгийн үеэр онгоцонд ихэр охид мэндэлсэн билээ. ХӨСҮТ-ийн тусгаарлалтаас өчигдөр гарсан буй ээж, охидыг МИАТ компанийн төлөөлөл угтан авч, тус компанийн нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй зорчих эрхийн бичиг гардууллаа. Эргэн сануулахад, охид МИАТ компанийн Боинг 767-300 онгоц Хар тэнгис, Сочи хотын орчим 10100 м-ийн өндөрт нисэж явахад төрсөн бөгөөд онгоцонд байсан Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын 2 улсын байцаагч, ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмчийн хамт эмнэлгийн тусламж үзүүлснээр эх эсэн мэнд амаржсан юм. Энэхүү үйл явдал нь МИАТ компанийн төдийгүй олон улсын агаарын тээврийн түүхэнд тодоор бичигдэх баярт үйл явдал болсныг тус компанийн удирдлагууд тэмдэглэв.
Үзсэн: 914
Tweet