Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Нүүдэлчин Монгол цахим сүлжээ ковидын эсрэг тэмцэнэ”


Densmaa 2020-08-13 12:08

Төслийг амжилттай хэрэгжүүлснээр малчдын хүүхдийн сурах орчин, боловсролын хүртээмж, төрийн бодлого шийдвэрт малчид өөрсдийн дуу хоолойг хүргэх боломжтой болно

    “Нүүдэлчин Монгол цахим сүлжээ ковидын эсрэг тэмцэнэ” төсөл Дорнод аймагт хэрэгжиж байна. Орчин үеийн дэвшилтэт технологи цахим сүлжээг ашиглан малчдын нийгмийн тулгамдсан асуудлаар цахим хэлэлцүүлэг өрнүүлэх, санал асуулга явуулах, мэдээлэл солилцох урсгалыг сайжруулах зорилгоор уг төслийг эхлүүлжээ. Төслийн удирдагч Л.Лхагвасүрэн малчдад чиглэсэн дотоод гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр сүүлийн таван жилийн турш судалгаа хийж байгаа юм. Дорнод аймаг улсын хэмжээнд дээрх төслийг хэрэгжүүлж буй хоёр дахь аймаг бөгөөд бүх сум, багт хүрч ажиллана. Төслийг амжилттай хэрэгжүүлснээр  малчдын хүүхдийн сурах орчин, боловсролын хүртээмж, төрийн бодлого шийдвэрт малчид өөрсдийн дуу хоолойг хүргэдэг болох, малчид хамтран малын түүхий эд, малын гаралтай бүтээгдэхүүнийг борлуулах сувгийг  бий болгох боломжтойг онцолж байв.

Үзсэн: 927

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна