Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Өмнөд туйлын “00” цэг буюу "S900"–д хүрсэн анхны монгол хүн


Densmaa 2020-08-12 10:08

Антарктидын Ливингстоны арлыг сонгож тэндээ “Чингис хааны нэрэмжит судалгааны бааз” байгуулсан

    ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, ШУ-ны доктор, туйл судлаач Л.Дүгэржав сүүлийн 12 жилд Антарктид тивд ажиллахдаа хийсэн судалгаа, өдрийн тэмдэглэлээ ном болгон хэвлүүлжээ. Тэрбээр Монгол Улсаас Антарктид тивд ажилласан дөрөв дэх, Өмнөд туйлын “00” цэг буюу "S900"–д хүрсэн анхны монгол хүн бөгөөд 2005 онд судалгаа хийх газраар Антарктидын Ливингстоны арлыг сонгож тэндээ “Чингис хааны нэрэмжит судалгааны бааз” байгуулсан юм. “Хүн төрөлхтнийг хэдэн зуун жил хооллож ундлах байгалийн нөөц Антарктид тивд бий. Одоогоор энэ газар хэний ч эзэмшил биш. Хэн түрүүлж хөл тавина, түүний газар гэсэн зарчимтай. Эзэнгүй газрын төлөө дэлхийн бүх хүчирхэг орнууд өрсөлдөж байна. Антарктид гэдэг холын ажил биш, монголчуудын хувьд бүрэн боломжтой гэдгийг номоороо илэрхийлэхийг зорьсон” хэмээн "Антарктид тив" номынхоо нээлтийн үеэр тэрбээр тэмдэглэв.

 

Үзсэн: 1015

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна