“Хүнсний чанар, аюулгүй байдлын нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлэх” нь
Олон улсын чанарын болон Лабораторийн стандартыг нэвтрүүлэх төслийг амжилттай эхлүүлж байна
“Өдөр бүр шинэ мах” төслийг хэрэгжүүлэгч “Баяндэлгэр хүнс” компанийн “Хүнсний чанар, аюулгүй байдлын нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлэх” төслийн нээлт боллоо. Төслийн хүрээнд “Малчид-Эрчимжүүлсэн ферм-Боловсруулах үйлдвэр-Ангилан сэврээх- И март -Эцсийн хэрэглэгч” гэсэн дамжлага бүхий цогц системийг бий болгож, үе шат бүрд хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн нь Монгол улсын хэмжээнд анхдагч болсон аж. Антибиотик, вакцины үлдэгдэлгүй, эрүүл малын махыг стандартын дагуу үйлдвэрийн аргаар бэлтгэж, өдөр бүр шинээр нь хэрэглэгчдэд хүргэх ажлаа улам сайжруулан Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн дэмжлэгтэйгээр Олон улсын чанарын болон Лабораторийн стандартыг нэвтрүүлэх төслийг амжилттай эхлүүлж байна. Эдгээр стандарт нь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх ба хадгалах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон хавсран гүйцэтгэгчдийг дамжин жижиглэн худалдаалах болон хүнсний үйлчилгээ үзүүлэх зэрэг эцсийн дамжлага хүртэлх өргөн хүрээг хамрана.
Үзсэн: 1014
Tweet