Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“The HU” хамтлагийн хандивын тоглолтоор цугларсан 53 сая төгрөгийг УОК-т хүлээлгэн өгөв


Densmaa 2020-07-06 02:07

“The HU” хамтлагийн уг хандивын тоглолтыг МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэсэн юм.

“The HU” хамтлагийн тоглолт White Rock Center-т болсон бөгөөд “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэж, ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажилласан юм. Дашрамд сонирхуулахад, Хүннү үгийн судалбарт, эр эм хүйс харгалзахгүй оюун ухаант хүмүүний эх үг нь "ХҮ" гэсэн байдаг ба үүнээс улбаалан уг нэрийг өгсөн байна. “The HU”  хамтлаг нь Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий "Хүннү" рок гэх урсгалыг бий болгоод байгаа юм. Мөн энэ оны зургадугаар сарын байдлаар тус хамтлагийн анхны дуу болох "Юу вэ, юу вэ, юу” дуу нь Youtube суваг дээр 50 сая хандалт авсан байна. 

Үзсэн: 1651