"Агтана хүрээт-2019"
Тус арга хэжмээнд ойролцоогоор 600 гаруй хүн оролцсон байна
"Агтана хүрээт-2019" хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зурагчдын фестиваль хоёр дахь жилдээ Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн Богд хайрхны энгэрт энэ амралтын өдрүүдэд боллоо. Тус арга хэжмээнд ойролцоогоор 600 гаруй хүн оролцсон байна. Энэ удаагийн фестивальд Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгийн адуучдаас гадна БНХАУ-ын ӨМӨЗО-ы уяач, адуучид ирж оролцсон нь тус наадмын цар хүрээ тэлж, ач холбогдол үр дүнгээ үзүүлж эхэлж байгааг зохион байгуулагчид онцоллоо. Наадмын хүрээнд өмнөх жилийн фото зургийн уралдаанд шалгарсан зургууд болон адууны эд өлгийн зүйлс, аймгийн Угсаатны зүйн музейн үзмэрүүдээр үзэсгэлэн гаргасан нь өмнөх жилээс онцлог байсан бөгөөд оролцогчдын сонирхлыг ихээхэн татжээ.
Үзсэн: 2680
Tweet