Илүү их зам туулдаг
Харьцангуй дээд амжилтыг Монголын саарал чоно үзүүлжээ
Амьтан судлаачид өмнө нь хойд зүгийн цаа буга хамгийн урт зам туулдаг гэж үздэг байв. Гэтэл Евразийн нутгаар элбэг тархацтай саарал чоно уг нотолгоог үгүйсгэв. Олон улсын эрдэмтдийн баг янз бүрийн амьтдын жилийн гүйдлийн талаар мэдээлэл цуглуулаад цаа буга жилдээ 1200 орчим км замыг улирлын нүүдлээр туулдгийг тогтоожээ. Гну гөрөөс, бизон үхэр, монгол зээр, алаг тахь ч тэднээс илүү их зам туулдаг байна. Гэтэл харьцангуй дээд амжилтыг Монголын саарал чоно үзүүлжээ. Эр чоно жилдээ 7247 км зам туулдаг ажээ.
Үзсэн: 2640
Tweet