Антрактид судлал
ШУТИС-ийн “Антарктид судлал”-ын төвийн захирал, профессор Л.Дүгэржав энэ сарын 19-нд долоо дахь удаагаа өмнөд туйлыг зорих гэж байна.
ШУТИС-ийн “Антарктид судлал”-ын төвийн захирал, профессор Л.Дүгэржав энэ сарын 19-нд долоо дахь удаагаа өмнөд туйлыг зорих гэж байна. Тэрбээр Антарктид тивийн Ливингстоны аралд “Монгол Улсын Антарктид судлал” Чингис хааны нэрэмжит Монгол Улсын судалгааны бааз байгуулах ажлыг удирдан, зохион байгуулж байгаа юм. Монголчууд 1972 онд ЗХУ-ын экспедицийн бүрэлдэхүүнд багтаж Антарктид тивд анх удаа хөл тавьж байсан. Түүний дараа 1982 онд монгол хүн явж байсан бол 2008 оноос монголчууд Антарктид судлалын ажилд оролцож эхэлсэн. Бид эхний үедээ бусад орны багийн бүрэлдэхүүнд орж танин мэдэхүйн ажил хийдэг байсан бол 2015 онд Монгол Улс Антарктидын Олон улсын гэрээний 53 дахь гишүүн болж нэгдсэнээр бие дааж судалгааны ажил явуулах боломжтой болсон юм. Геологич, цаг уурч, далайчин, уулын инженер зэрэг мэргэжлийн 10 гаруй монголчууд энэхүү судалгааны ажилд сүүлийн 11 жил оролцож байна. Тэнд монголчууд “Манай дэлхийн глобал цаг уурын өөрчлөлт” судалгааны ажилд оролцдог. Мөн нэг онцлог нь хойд цэвдгийн хилийн урд тал Монголын нутгаар өнгөрдөг. Энэ хил жил бүр хойшилж байна. Өөрөөр хэлбэл, Монгол оронд дулаарал, цөлжилт явагдаж байна гэсэн үг. Энэ бол Монгол орны цөлжилт биш, дэлхийн дулаарлын нэг индикатор Монгол Улсад явагдаж байна гэсэн үг юм.
Үзсэн: 1662
Tweet