Эгч дүүс АНУ-ын Лос Анжелес хотноо болсон олон улсын шатарын тэмцээнд тэргүүлжээ
Эгч дүүсийн том нь болох Д.Хонгорзул энэ тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн бол дундах дүү Д.Мөнхзул өндөр чансаатай шатарчдын ангилалд амжилттай оролцсон байна
Манай өсвөрийн шатарчдын дунд эгч дүү гурван Зул бий. Тэднийг Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүүгийн Мөнхзул, Хонгорзул, Өнөзул гэдэг. Эгч дүүс Монголдоо төдийгүй олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж яваа өсвөрийн шатарчид. Эгч дүүс хамгийн сүүлд энэ сарын 1-нээс 3-ны өдрүүдэд АНУ-ын Лос Анжелес хотноо болсон олон улсын шатрын “Лос Анжелес Опен” тэмцээнд тэргүүлжээ. Эгч дүүсийн том нь болох Д.Хонгорзул энэ тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн бол дундах дүү Д.Мөнхзул өндөр чансаатай шатарчдын ангилалд амжилттай оролцсон байна. Харин тэдний аав МШХ ны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүү уг олон улсын тэмцээний сонирхогчдын ангилалд хоёрдугаар байранд оржээ.
Үзсэн: 3499
Tweet