“МИАТ” ТӨХК - БНСУ-ын “Корэйн Эйр”
Сөүл хотын Инчеон олон улсын нисэх буудлаар дамжин МИАТ компанийн ОМ аяллын дугаартай тийзээр хялбар, шуурхай аялах боломжийг зорчигчдод олгож байгаа юм
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь БНСУ-ын “Корэйн Эйр” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт Сөүл хотоор дамжуулан гуравдагч улс уруу борлуулалт хийх, ачаа каргоны чиглэлээр блок гэрээ байгуулах зэрэг ажлыг нарийвчлан тусгаснаараа онцлогтой. Өөрөөр хэлбэр, Сөүл хотын Инчеон олон улсын нисэх буудлаар дамжин Япон улсын Осака, Австрали улсын Сидней, Сингапур улс уруу МИАТ компанийн ОМ аяллын дугаартай тийзээр хялбар, шуурхай аялах боломжийг зорчигчдод олгож байгаа юм.
Үзсэн: 2436
Tweet