“Чиний боловсрол Монголын ирээдүй”
Ерөнхий сайд У.Хүрэлсүх оюутнуудын тавьсан асуултад хариулж, чөлөөт уулзалт хийв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх их, дээд сургуулийн манлайлагч, шилдэг оюутнуудтай “Чиний боловсрол Монголын ирээдүй” сэдвээр чөлөөт уулзалт ярилцлага хийлээ. Уулзалтын үеэр БСШУСЯ, Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн бол, яамны харьяа Боловсролын зээлийн сан Оюутны хөгжлийн зээлийг газар дээр нь олгов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх оюутнуудын тавьсан асуултад хариулж, тэдэнд эр хүн үүрэг хариуцлагаа ухамсарлан эмэгтэй хүнийг хүндлэхээс эхлээд улс эх орноо хөгжүүлэх зүрх сэтгэлтэй зөв явахын чухлыг онцлон захиж, хөгжлийн талаарх үзэл бодлоо хуваалцлаа.
Үзсэн: 2083
Tweet