“Туризм экспо Жапан” үзэсгэлэнд оролцов
Япон улсын гадагшаа зорчих аялал жуулчлалын компаниуд, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдыг хамруулсан Монгол Улсын аялал жуулчлалыг сурталчлах семинар зохион байгууллаа
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 24-өөс 28-ны өдрүүдэд Япон Улсын Осака хотноо болж буй олон улсын аялал жуулчлалын “Туризм экспо Жапан” үзэсгэлэнд Монгол Улсын аялал жуулчлалыг нэгдсэн бодлогоор сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн Япон улсын гадагшаа зорчих аялал жуулчлалын компаниуд, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдыг хамруулсан Монгол Улсын аялал жуулчлалыг сурталчлах семинар зохион байгууллаа. Үзэсгэлэнд Ази тивийн улс орнуудаас гадна дэлхийд аялал жуулчлалаараа тэргүүлж буй улс орнууд оролцдог уламжлалтай. Тухайлбал, энэ удаагийн үзэсгэлэнтэй холбоотойгоор дэлхийн 18 улсын аялал жуулчлалын сайд нарын гуравдугаар уулзалт болж аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг дэмжих, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх талаар улс орнуудын сайд нар байр сууриа илэрхийлэн хэлэлцлээ.
Үзсэн: 1245
Tweet