Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Сайн туршлагыг нэвтрүүлнэ


Densmaa 2019-10-28 12:10

30 гаруй улсын Засгийн газрын ахлах албан тушаалтан, 10 гаруй олон улсын байгууллагын болон манай төр, засгийн байгууллагын 100 орчим төлөөлөгч оролцоно

      Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн газартай хамтран “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон транзит орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх” асуудлаарх олон улсын хурлыг Улаанбаатар хотноо энэ сарын 29-30-нд зохион байгуулна. Манай улсын хувьд ач холбогдол бүхий энэхүү чухал олон улсын хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах бөгөөд гадаадын 30 гаруй улсын Засгийн газрын ахлах албан тушаалтан, 10 гаруй олон улсын байгууллагын болон манай төр, засгийн байгууллагын 100 орчим төлөөлөгч оролцоно. Далайд гарцгүй хөгжиж буй болон транзит орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагуудын төлөөллүүд чуулж, транзит тээврийн коридорын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, энэ чиглэлээрх сайн туршлага, загварыг далайд гарцгүй хөгжиж буй болон транзит орнуудтай хуваалцах, эдийн засгийн коридорын удирдлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, цаашид анхаарах асуудлуудаар зөвлөмж гаргахад энэхүү хурлын зорилго оршино. Түүнчлэн тус хурлыг 12 дугаар сарын 5-6-нд Нью-Йорк хотноо болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянан хэлэлцэх хурлын өмнө зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Үзсэн: 1903

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна