Бүтээлч орон зайн танхим байгуулав
Бүтээлч орон зайн танхим нээгдсэнээр оюутан, сурагчид цаашид зохион бүтээх сэтгэлгээгээ хөгжүүлэх, багаар ажиллах ур чадвар эзэмших боломж бүрдэж байгаа юм
Ховд аймаг дахь Америкийн соёл, мэдээллийн төвд Бүтээлч орон зайн танхим байгуулав. Бүтээлч орон зайн танхим нээгдсэнээр оюутан, сурагчид цаашид зохион бүтээх сэтгэлгээгээ хөгжүүлэх, багаар ажиллах ур чадвар эзэмших боломж бүрдэж байгаа юм. Мөн орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч, Ховд их сургуулийн оюутнуудын англи хэлний ярианы чадварыг сайжруулах, АНУ-ын ЭСЯ-наас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутан, залуусын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой ажил хэрэгжүүлнэ гэж албаныхан мэдээллээ. Энэ үеэр англи хэлний багш нарын заах арга зүйн чадварыг сайжруулах, улмаар онлайн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм.
Үзсэн: 1233
Tweet