“Амьдрал” аялан тоглолт
Байгалийн сайхныг бишрэн, эх орноороо аялан тоглох нь энергийн эх үүсвэр болж, эрч хүч нэмдэг.
Монгол Улсын Гавьяат жүжигчин, поп дива хатагтай Б.Сарантуяа “Амьдрал” аялан тоглолтоо орон нутгийн үзэгчдээ хүргэхээр аян замдаа гарлаа. Энэ нь түүний зургаа дахь удаагийн бие даасан аялан тоглолт юм. “Амьдралыг минь ивээж, түшиж тулж явсан хайрт ээж минь жилийн өмнө өөд болсон. Монголчууд бурхан болсон хүнээ хүндэтгэн дурсаж суварга босгодог. Тэр ч утгаараа ээждээ зориулж дуун суварга босгож, цомог гаргана гэсэн амлалтдаа хүрэхээр зорьсон. Төрсөн өдрөөсөө өмнө тус цомгоо өлгийдөн авахаар зэхэж байна” гэсэн юм. Мөн тэрээр байгалийн сайхныг бишрэн, эх орноороо аялан тоглох нь энергийн эх үүсвэр болж, эрч хүч нэмдэг тухай ярилаа. Энэ удаагийн аялан тоглолтоор энэрэл хайр, элбэрэл ачлалын тухай сэдэвт болон өөрийн хит болсон дууг түмэн олондоо хүргэхээр бэлтгэжээ.
Үзсэн: 1375
Tweet
wgxrudcrnu
27 Jul 2020 10:43:13
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?