Гурван талын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
МУИС-ийн оюутнууд Циклохими компанид үйлдвэрлэлийн дадлага хийх боломжтой болно
Боловсролын салбар дахь төр хувийн хэвшлийн түншлэлийн дагуу МУИС үйлдвэрлэл, сургалт, судалгааны Монос групптэй 2011 оноос хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд энэ удаад Япон улсын нанотехнологийн Циклохими компанийг оролцуулсан 3 талын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Циклохими нь Японы Кобэ хотод төвтэй 2002 онд байгуулагдсан, гоо сайхан, хүнс, агрохимийн бүтээгдэхүүн, будагч бодисын үйлдвэрлэл, судалгаа эрхэлдэг технологийн компани юм. Санамж бичгийн дагуу Монгол орны хатуу ширүүн цаг уурт дасан зохицсон, өөрийн өвөрмөц онцлог бүхий мал, амьтан, ургамал, микро-организмын нөөцөө ашиглан өртөг, мэдлэг, технологи шингэсэн, импортыг орлох, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлыг 3 тал хамтран судалж, цаашид бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодит боломжийг эрэлхийлэх юм. Мөн МУИС-ийн оюутнууд Циклохими компанид үйлдвэрлэлийн дадлага хийх, гэрээт болон үндсэн ажилтнаар ажиллаж, технологи, менежментийг нь суралцах, сурсан мэдлэг чадвараа ирээдүйд Монголд нутагшуулах боломжтой болох ажээ.
Үзсэн: 2014
Tweet
HenryVienD
06 Nov 2019 01:49:55
Корпоративный отдых в Подмосковье на природе с размещением. Большой выбор коттеджей в аренду. Организация банкетов, конференций, семинаров, Новогодних праздников. Яркий корпоратив под ключ! Изысканное меню. Отличный бар! До 100 человек. Звоните! Пишите в WhatsApp или на почту 79057933063@ya.ru Тел.: +7(499)322-77-49 , +7(977)290-09-46 WhatsApp +79057933063
Henryecoda
07 Nov 2019 04:43:28
Пройдите тест и узнайте основные причины, которые мешают снижать вес и сохранять стройную фигуру. После теста вас ждёт увлекательный и ценный подарок Пройдите тест прямо сейчас, нажмите на ссылку http://www.golaya-antidieta.ru/kviz/