Дэлхийн парламентын гишүүдийн шатрын тэмцээн болов
Арав дахь жилдээ болсон тус тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Саранчимэг нар амжилттай оролцсон байна
ОХУ-ын Төрийн Дум дэлхийн парламентын гишүүдийг хамруулан жил бүр шатрын нөхөрсөг тэмцээн, уулзалт зохион байгуулдаг. Арав дахь жилдээ болсон тус тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Саранчимэг нар амжилттай оролцсон байна. Дэлхийн олон орны 100 орчим парламентын гишүүн оролцсон тэмцээнээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эрэгтэй ангилалдаа тавдугаар байр эзэлжээ. Б.Саранчимэг эмэгтэй гишүүдийг тэргүүлж, эрэгтэй шатарчидтай өрсөлдөн 11 дүгээр байранд шалгарсан байна. Уг тэмцээнд шатрын олон удаагийн дэлхийн аварга, их мастер, ОХУ-ын Төрийн Думын гишүүн А.Карпов нарын зэрэг, цолтой мэргэжлийн шатарчид оролцжээ.
Үзсэн: 2261
Tweet