АОХН төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа
Энэ үйл явдалтай Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн 20 жилийн ой давхцаж байгааг онцлов
УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Н.Оюундарь нар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн (АОХН) төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн Л.Болд, Монгол Улсад ардчилсан хувьсгал үүссэний 20 жил, анхны чөлөөт сонгууль явагдсаны 30 жилийн ой ирэх онд тохионо. Энэ үйл явдалтай Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн 20 жилийн ой давхцаж байгааг онцлоод, Улаанбаатар хотноо ойн арга хэмжээг хамтад нь зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр Монгол Улс ардчиллын боловсролыг хөгжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшилд дэмжлэг үзүүлэх, АОХН-ийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд бусад улс оронтой хамтран ажиллах, туршлага солилцох, авилгатай тэмцэх зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч ажилласныг онцлон дурдав.
Үзсэн: 1168
Tweet