“Монголын эко сургууль, цэцэрлэгүүдийн чуулган”
Энэ үеэр хүүхдүүд урлагийн номер үзүүлж цэцэрлэгтээ юу сурч мэдэж байгаагаа гадны зочдод сонирхуулсан байна
Монголын Багшийн мэргэжил дээшлүүлэх институтаас “Монголын эко сургууль, цэцэрлэгүүдийн чуулган” зохион байгуулж байна. Тус чуулганд ОХУ-аас холбогдох байгууллагын удирдлага, багш, ажилтнуудын төлөөлөл ирж, оролцлоо. Энэ үеэр хоёр орны мэргэжил дээшлүүлэх байгууллагын үйл ажиллагаа, бодлого, төлөвлөлтийн талаар санал бодлоо солилцон цаашид хамтран ажиллаж, туршлага солилцох талаар ярилцжээ. Мөн Сүхбаатар дүүргийн 5, Баянгол дүүргийн 161-р цэцэрлэг дээр очиж үйл ажиллагаатай танилцсан аж. Энэ үеэр хүүхдүүд урлагийн номер үзүүлж цэцэрлэгтээ юу сурч мэдэж байгаагаа гадны зочдод сонирхуулсан байна.
Үзсэн: 1166
Tweet