Амжилт гаргасан багш, сурагчдыг хүлээн авч уулзлаа
2021 оны Азийн физикийн 22 дугаар олимпиадыг эх орондоо зохион байгуулахад дэмжихээ илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга математик, физик, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүйн хичээлээр бүсийн болон олон улсын олимпиадад тогтмол оролцож, амжилт гаргасан багш, сурагчдыг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга монгол сурагчид олон улсын олимпиадад оролцох нь нэмэгдэж, амжилтаа байнга ахиулж байгаад баяр хүргээд, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Тухайлбал, олон улсын олимпиадын бэлтгэл, үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах хүсэлтийг нь хүлээн авч, 2021 оны Азийн физикийн 22 дугаар олимпиадыг эх орондоо зохион байгуулахад дэмжихээ илэрхийлэв. Уулзалтын үеэр дэлхийн шилдэг сургуульд тэнцвэл сургалтын зардлыг төр хариуцдаг байсныг сэргээх, дэлхийн шилдэг сургуульд суралцах урилга авсан бол дэмжлэг үзүүлэх зэрэг төрийн бодлого хэрэгтэй байгааг багш нар онцлов.
Үзсэн: 1170
Tweet