"Талын түмэн адуу" наадам болно
"Сүлдэнд мөнхөрсөн хүлэг" адууны дуу дуулаачдын тэмцээн, шилмэл гүү, адууны зүс нэршлийн танилцуулга, хос морьд, ховор зүсний адуу шалгаруулна
Морьтон Монголын малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагасан соёлыг сурталчлах "Талын түмэн адуу" наадам Хэнтий аймагт 11 дүгээр сарын 1-3-нд болно. Наадамд оролцох улс, аймгийн аварга адуучин, адуу сонирхогч залуус 2000 адуун сүргээ сойжээ. Хэнтий аймагт дэлхийн хэмжээний түүхэн газар нутаг олон байдаг учир Батноров суманд "Андлалын өргөө" цогцолбор, Норовлин суманд "Шихихутагийн цогцолбор", Дадал суманд "Тэнгэрийн хаалга" цогцолбор, Биндэр суманд "Их хуралдай" цогцолборыг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын санхүүжилтээр бүтээн байгуулж эхлээд байна. “Талын түмэн адуу” наадмаар "Сүлдэнд мөнхөрсөн хүлэг" адууны дуу дуулаачдын тэмцээн, шилмэл гүү, адууны зүс нэршлийн танилцуулга, хос морьд, ховор зүсний адуу шалгаруулна. Мөн "Уран уургач", "Эмнэг булгиулагч" тэмцээн болно. Жуулчдын үзэх дуртай Морьтны парад, тал нутгийн тайган нохойн уралдааныг мөн зохион байгуулах ажээ.
Үзсэн: 2098
Tweet