Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Олон улсын бэлчээрийн жил зарлах тухай” санаачлагыг дэмжив


Densmaa 2019-10-14 10:10

Гишүүн орнууд, оролцогч талуудыг бэлчээр хамгаалах, тогтвортой бэлчээрийн менежментийн асуудалд анхаарал хандуулж, хамтарч ажиллахыг уриалав

      НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооны энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн хөгжил, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудлыг хэлэлцлээ. Уг хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсны зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт хөдөө аж ахуйн салбарын хөгжилд томоохон сорилт болж, экосистемд сөргөөр нөлөөлж буйг тэмдэглэжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тайланд экосистем, хөрс хамгаалах асуудлыг тусгасан нь ач холбогдолтой болсныг тэрээр дурдаж, Монгол Улсын Засгийн газар тогтвортой бэлчээрийн менежментийн асуудлыг чухалчилж буйг онцолсон юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Хөдөө аж ахуйн хөгжил, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл”-ийн асуудлаарх тайланд ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох асуудал “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн тэргүүлэх чиглэл болохыг онцлон тэмдэглэжээ. 2018 оны байдлаар дэлхий дээр 820 сая хүн хоол тэжээлийн дутагдалтай, 2 тэрбум хүн тэжээллэг, эрүүл хоол хүнс авч чадахгүй байгааг тайланд дурдсан байна. Мөн хөдөө аж ахуйн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг 25 хувь бууруулах, бэлчээр, тариалангийн зориулалтаар ашигласан газрыг хамгаалах шаардлагатайг онцолжээ. НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн дөрөвдүгээр чуулганы үеэр дэвшүүлсэн “Олон улсын бэлчээрийн жил зарлах тухай” санаачлагыг Монгол Улс бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, гишүүн орнууд, оролцогч талуудыг бэлчээр хамгаалах, тогтвортой бэлчээрийн менежментийн асуудалд анхаарал хандуулж, хамтарч ажиллахыг уриалав.

Үзсэн: 1351

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна