Багш нарын өдөр
Монгол Улсын боловсролын салбарт нийт 47.4 мянган багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна
Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдөр тохиож байгаа билээ. Монгол Улсын боловсролын салбарт нийт 47.4 мянган багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байгаагийн 40.1 мянга нь улсын сургуульд багшилдаг. Сургуулийн өмнөх боловсролын багш хамгийн их ачаалалтай буюу нэг багшид ногдох хүүхдийн тоо 31 байна. Тэдний 82 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. ЕБС-ийн нийт багш нарын 14 хувь нь магистр, доктор, 13.1 мянга нь мэргэшлийн зэрэгтэй. Улсын нэгдсэн төсвийн нийт зардалд боловсролын салбар 15 хувь эзэлдэг ажээ.
Үзсэн: 1183
Tweet