ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзав
ОХУ-ын Владивосток хотноо Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээх ажлыг хурдасгаж, ойрын хугацаанд зорилтыг хэрэгжүүлэхээр талууд тохиролцлоо
ГХ-ны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Сочи хотноо болж буй “Валдайн 16 дугаар бага хурал”-ын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзаж хоёр талын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх ОХУ-ын Владивосток хотноо Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээх ажлыг хурдасгаж, ойрын хугацаанд зорилтыг хэрэгжүүлэхээр талууд тохиролцлоо. Энэ үеэр ГХ-ны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын томоохон хэвлэл, мэдээллийн агентлаг болох “ТАСС”, “Риа Новости” болон олон улсын “Валдай” клубын хэвлэлийн албанд манай улсын гадаад бодлого, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар тус тус ярилцлага өглөө.
Үзсэн: 1102
Tweet