Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэнэ
Интерполоос санаачилсан аливаа ажил, арга хэмжээнүүдийг бүрэн дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн талаар ярилцав
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын ЕНБД-ын газрын Урлагийн бүтээлийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Корадо Катесиг хүлээн авч уулзлаа. Ноён Корадо Катеси “Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт Интерполын үндэсний ажлын уулзалтыг зохион байгуулах зорилгоор Монгол Улсад айлчилж буй юм. Уулзалтын эхэнд ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав Монгол Улс нь 1991 онд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполд гишүүнээр элссэнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд Интерполоос санаачилсан аливаа ажил, арга хэмжээнүүдийг бүрэн дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн талаар ярьж, “Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт энэ удаагийн уулзалт нь Интерполоос Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа үндэсний хэмжээний ажлын уулзалт болохыг онцолсон юм.
Үзсэн: 1050
Tweet