Алтан гадас одонгоор шагнав
93 настай Рам Сутар, хүү Анил Сутарын хамт тэрхүү дүрийг бүтээжээ
Айлчлалын хөтөлбөрийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн уран барималч Рам Сутар, Анил Сутар нарт Алтан гадас одон гардуулав. БНЭУ-ын Засгийн газраас Гандантэгчинлэн хийдэд 5.8 метрийн өндөр Бурхан багшийн болон хоёр шавийнх нь сэрэг дүрийг бэлэглэсэн юм. 93 настай Рам Сутар, хүү Анил Сутарын хамт тэрхүү дүрийг бүтээжээ. Бурхан багшийн сэрэг дүрийг нээх ёслол өнөөдөр Улаанбаатар, Дели хотуудад зэрэг болсон гэхэд болно. Учир нь Улаанбаатарт болсон ёслолыг Делид шууд дамжуулан, Ерөнхийлөгч Х.Баттулга, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хамт үзлээ.
Үзсэн: 4607
Tweet